HoeH ZB
Monday, October 15, 2012
Санаж яв

Хананд өлгөсөн дипломуудын аль нь ч хүнийг жинхэнэ хүн болгох зүйл биш гэдгийг санаж яв!
Хайр гэдэг үг хэр их хэрэглэгдэнэ утга агуулга нь төдий чинээ суларна гэдгийг санаж яв!
Үйл хөдлөлөөрөө илэрхийл!
Ярьж буй хүнээ эвгүй байдал оруулахгүй байх болон өөрийн үзлээ хамгаалах хоёрын хоорондох торгон зурвасыг олох маш хэцүү гэдгийг санаж яв!
Туршлага нь хэдэн оймс илүү элээсэнтэй чинь биш,амьдралдаа юу амссантай чинь холбоотой болохыг санаж яв!
Гэр бүлийнхэн цаг ямагт чиний дэргэд байж чадахгүй.Хамаатан биш байсан ч бусад хүмүүсээс хайр итгэлийг сурч болдгийг,гэр бүл заавал мах тсусаар холбоотой байх албагүй гэдгийг санаж яв!
Хичнээн ойр дотно байсан ч хамгийн сайн найзууд нэгнийгээ гомдоох үе байдгийг,иймээс тэднийг өршөөж сурах ёстой гэдгийг санаж яв!
Заримдаа зөвхөн бусдыг уучлах нь хангалтгүй байж болно.Хүн өөрийгөө ч уучилж сурах хэрэгтэй гэдгийг санаж яв!Зүрх сэтгэл чинь хичнээн их өвдөж шаналж байсан ч дэлхий бидний төлөө эргэлдсээр л байгаа гэдгийг санаж яв!
Бидний хяналтаас гадуурх нөхцөл байдал амьдралд нөлөөлсөн байж болно.
Гэвч хэн болох ямаршуу явахаа бид өөрсдөө л шийддэг гэдгийг санаж яв!
Хоёр хүний маргалдах нь тэдний бие биедээ дургуй болохыг батлахгүй.Маргалдахгүй байх нь ч дуртай гэдгийг батлаж чадахгүй гэдгийг санаж яв!
Бүхий л бэрхшээлүүд боломж агуулж байдаг бөгөөд уг бэрхшээл нь боломжийнхоо хажууд өчүүхэн зуйл гэдгийг санаж яв!
Хайрыг алдах амархан.Харин алдсаныхаа дараа харамсах хэцүү гэдгийг санаж яв!

Таалагдав Өгүүллэг
Энэ өгүүллэг маш их таалагдсан учраас Сонин.мн ээс копидож авчраад блогтоо оруулчихлаа.
Дэрвийсэн сормуус, саа гялтганах уруул, чихний омгоо сэтлэхээр цагираг ээмэг, дэргэдийн хүн нүд унагам задгай энгэртэй даашинз. Энэ бол Ягаахан. Ягаахан ээжтэйгээ байгаа хүүхэд шиг эрх цовоо хоолойтой, од, цэцэг хөтлөлцөн ирмэсэн урт хумстай…Түүний хэзээ ирснийг мартжээ. Харин жавар тачигнасан өвлийн өглөө, бүүдийж нооройсон өрөөнд маань ийм соньхон амьтан биднийг угтсаныг сананам. “Энэ хүүхэн манайд орж байгаа гэнэ ээ” гэх цэвэрлэгч авгайн шивнээг сонссон бололтой, бүсгүй найрсгаар инээмсэглэн мэндэлсэн.
Тэр өглөөнөөс хачин жигтэй зүйлс эргэн тойронд хөвөрч эхэлсэн сэн. Өчигдөрхөн л аянга цахилгаан аятай айлгаж чичиртэл загнаж байсан дарга маань инээд алдсаар орж ирээд “За манай хамт олон шинэ гишүүнээ хүлээж ав. Энэ бол Цэвэлмаа. Бичиг хэргийн туслах ажилтан. Албан бусаар хэлбэл бүх хүний туслах гэсэн үг ээ” гээд өмнөөс нь ичмээр маасайхад эгцлэн харахаас ч эмээдэг бид өөрийн эрхгүй мушийцгааж билээ. Дарга бас инээдэг байжээ…
Үүдний хажуугийн шоовдордуухан ширээ бүсгүйд ногдов. Бүсгүйг цүнхнээсээ цасан цагаан алчуур гаргаж шүргэхийн төдий хүн бүхэнд гологдсон яйжгий ширээ гялалзан толийж “Харав уу та нар, би тийм муухай байж уу” гэж биднийг ширэв татаад авлаа. Төдхөнөө жаазтай зураг, мөнгөний хулс тэргүүтэн эд юмс мөнөөх ширээн дээр ургав.
Шинэ ажилтны хөдөлгөөнийг бүгд сэмхнээ ажна. Ягаахан яг л гэртээ ганцаараа байгаа мэт зоргоор загнах аж. Уруулаа цорвойлгосхийн Dior-ийн сүрчиг цацахад анхилуун үнэр “Гoo оршихуй” хэмээн дуу алдсаар өрөөнд түгэв. Бүсгүйг “Алив” гээд ухасхийн хөшиг татан цонх нээтэл түрүүхэн муухай царайлж асан тэнгэр хэдийнэ цэлмэсэн байх агаад өглөөний цэнгэг агаар хамарт ханхийснийг юу гэх вэ. Хоолой хорсгодог айхтар утаа хаачсаныг бүү мэд.
Ягааханыг гар хүрүүт тээр мухрын буланд тээршаагдан цөлөгдсөн хувилагч машин амь орж, хүч чадлаа гайхуулж гарав аа. Дуусчихсан хороо сэгсрэн сэгсрэн, үйлээ эдлэн байж хэвлэсэн даргын бичгийг өнөө муу хувилагч нүд цавчихын зуур гурвыг гаргаад шидчихдэг байгаа. Хэн ч оролдоод ажиллуулж дийлэлгүй “ямбий” гэж оношлуулсан хувилагч машин шинэхэн начин шиг ханхалзаж “гурван зуу, гурван мянгыг ч элбэгхэн хэвлээд өгъе” гэж даналзах янзтай.
Долоо хоноход Ягаахан шиг энхрий амьтан манай байгууллагад үлдсэнгүй ээ. Үдийн завсарлагаар эрчүүд түүнтэй хамт тамхилангаа чих улайм онигоо ярьж, эхнэртэйгээ эвлэрэх зөвлөгөө хүсэх болжээ. Зав чөлөө гарвал хүүхнүүд түүнтэй цуг дэлгүүр хэснэ. Ягаахан юмны донжийг олно гэж янзтай, дэндүү уран нүдтэй. Дээр нь хайж байгаа зүйл хаана хамгийн аятайхан мөртөө хямд байгааг андахгүй.
Адилхан л ханд, ёотонгоор найруулсан хэрнээ Ягааханы аягалаад өгсөн цай хүртэл онцгой, амттай. Жинхэнэ эспрессо кофе чанаж чаддаг ганц хүн гэвэл бас л тэр. Найруулсан кофегоо аягалахдаа хүртэл цэмцгэр. Даргад танилцуулах бичиг баримтын хавтас нь алтан шар, үдсэн үдээс, хавчуурга нь нил ягаан, номин цэнхэр өнгөтэй. Цүнхэнд яваа бэлгэвч нь хүртэл улбар шар, амтат жүржийн үнэртэй.
Үе үе бүсгүй өглөөдөө жаахан ядрангуй төрхтэй ирнэ. Тэр үед эрчүүд түүнийг харамлангуй, хардангуй хардаг байлаа. Түүний хариуд бүсгүй хөгжилтэйхэн инээмсэглээд “Сайхан залуутай наргиад аа” гэх юм уу “Шөнөжин загас наадуулсан чинь яг үхэх нь ээ” гээд ил задгай зарлаж орхино. Түүнийг нь сонссон нүүдийн ичнэ гэдэг. Гагцхүү Ягааханд хамгийн дургүй ахимаг бичээч авгай “Завхай банзал” гэж зэвүүцэл, эгдүүцлээ нуулгүй, чангаар зэмлэдэг сэн.
Чухамдаа хэн бүхний ярихаас ичдэг сэдвээр хамгийн илэн далангүй ярьж чаддаг бүсгүй гэвэл манайд ганцхан Ягаахан л байсан юм. Энд тэндэхийн элдэв эрчүүдтэй холбогдох дуртайгаа тэр “Би хувиршгүй мөнхийн хайраа л хайж байгаа хүн. Хэрвээ түүнийгээ олсон бол юу гэж ингэж дэгдэх билээ” гэж тайлбарласан сан. Нээрээ ч заяаны ханиа хайгаад л яваа нь Ягааханы буруу гэж үү. Хүн хувцсыг хүртэл барьж имэрч авдаг биз дээ.
Ай томоогүй ялдамхан Ягаахан минь дээ. Гэвч одоо тэр үгүй. Ширээн дээр нь мөнгөний хулс, зүрхэн хэлбэрт жааз, анхилуун үнэрт бичгийн хавтас үгүй.
Тэр явчихсан. Энэ тухай бодохоос би халгаад байна. Байсхийгээд “Цэвэлмааг дарга дуудаж баина” гэхгүй,
эрчүүд хаалгаар үе үе цухалзахгүй, завсарлагаар хүүхнүүд өрөөнд цуглаж, загварын сэтгүүл, орифлеймийн каталог үзэж, элдэв зүйлийн эд бараа наймаалахгүй, хувилагч машин хүч чадлаа гайхуулан тачигнахгүй… Нам гүм. Бүгд урьдын төрхөндөө эргээд орлоо.

Яагаад? Яагаад тэр явчихав аа? Бас хаашаа?
Даргаас болов уу? Эртүүд даргын авгай ажил дээр ирж, бөөн хэрүүл хийсэн. Үгүй ээ үгүй түүнд Ягаахан ямар хамаатай юм? Айл гэрийн асуудал тусдаа. Албаны хэрэг тусдаа. Тэгвэл тайлангийн хурлаас болчихов уу? Цомхотголын тухай ярьсан тэр хурал дээр бичээч авгайд халагдах мэдэгдэл өгсөн юм. Гэтэл бичээч авгай уйлж унжин “Миний цалинг хувааж, залуу хүүхэн авчраад ажлын байр нэмэгдүүлсэн гэж дээшээ худлаа мэдээлэхэд чинь би дуугүй л тэссэн. Одоо боллоо, дээрэлхүүлж ханалаа. Би удахгүй тэтгэвэртээ гарах хүн. Ажлын бүтээмж муу байна гэдэг шүүмжлэлийг чинь яасан ч зөвшөөрөхгүй. Тэр компьютерийг чинь сурах ч үгүй, тэр кофе мофег чинь сайн чанаж чадах ч үгүй. Тэдэнгүйгээр чинь би өмнө нь болоод л ирсэн, хойшид болж л таарна. Намайг дандаа гоочилж байдаг тантай хүчээ бартал заргалдана даа” гэж заналхийлээд гарч одсон. Яагаад ч юм хурлын дараа Ягаахан маш гуниглаж билээ. Хүний гуниг зовлонг өөртөө хамаатуулан тусгадаг хачин зантай болохоор аргагүй ээ хөөрхий.
Магадгүй тэр ийм бага цалинтай, ирээдүй тодорхойгүй ажилд залуу насаа үрснээс нарны галтай дээр араа бодъё гэж санасан ч байж болох. Ягаахан угаасаа гайхмаар шийдмэг хүн. Нэг л өглөө “миний хоолой сөөнгөтөөд байдаг болчихлоо. Эмчид үзүүлсэн чинь тамхиа хаяхгүй бол улаан хоолойны хавдартай болно гэж байна. Яршиг чи минь, энэ муу тамхитай тамхигүй би амьдарна” гээд л хаячихсан. Тамхинаас гарах сургалт, өчнөөн эм, наалтад мөнгөө үрээд, дээр нь өөрийгөө тарчлаагаад ч гарч чадаагүй олон хүнийг би харсан. Харин Ягаахан хүний ухаарал гэдэг хичнээн энгийн басхүү хүчтэй гэдгийг биеэрээ бидэнд үлгэрлэсэн юм.
Эсвэл тэр хайраа олсон ч магадгүй. “Намайг хамаг дутагдал, хачин дураараа зантай минь, яг энэ байгаагаар минь чин зүрхнээсээ хайрлах хүнээ олсон өдрөө л би ажлаасаа гарна. Тэгээд үрээ танихгүй өнөр айл болоод шаагилдаж шуугилдсан хүүхдүүдийнхээ дунд жаргалтай амьдарна” гэж Ягаахан дандаа ярьдаг сан. Ид шидтэй Ягааханы туйлын хүсэл энэ.
Залуус гадагшаа тэмүүлдэг бол Ягаахан Монголдоо л амьдрах дуртай болохоор лав гадаадад сургуульд яваагүй. Гэхдээ хаашаа ч явсан бай Ягаахан бидэнд хэл дуулгах л ёстой хүн.
Бид түүний найзууд байсан шүү дээ. Эсвэл үгүй юм болов уу? Тийм ээ, үгүй юм байна. Бид зөвхөн өөрийнхөө зовлонг түүнд тоочиж, түүгээр аргадуулж, кофе чануулж, энэ тэр ажилд дайчилж, ийш тийш гүйлгэж байсан юм байна. Гэхдээ бид хэзээд түүнд туслахад бэлэн байсан. Тэгэхээр бид түүний найзууд мөн. Тэр бидэнд гомдоогүй, түүний явсан шалтгаан биднээс шалтгаалаагүй.

-Ягааханаас сураг байна уу?
-Үгүй ээ, утас нь холбогдохгүй байна. Ядаж гэрийг нь мэдэхгүй.
-Яг л ирсэн шигээ гзнэтхэн алга болчихдог муухай амьтан юм даа…
-Харин тийм ээ…
-Гэхдээ бид урьд нь Ягаахангүй яаж болдог байсан юм бол…
-Мэдэхгүй… Хувилагч машины хүнгэнэсэн дуу байгууллагаар нэг тарахад бүгд дуу алдан мухрын өрөө рүү гүйлээ. Тэнд бичээч авгай бичиг хувилж зогсов.
Нууц үгээ мартвал
Нууц үгээ мартвал - Бяцхан зөвлөгөө

Зарим нэг маань компьютерийн нэвтрэх нууц үгээ мартаад сандардаг бололтой.
Үүнтэй холбоотой, хэн бүхний хийж чадхуйц зөвөлгөөг оруулж байна. Нууц үгээ мартаад сандрах хэрэггүй ч болох юм билүү...
- Компютераа Restart хийнэ.
- Safe mode-оор ор. Boot уншиж эхэлмэгц F8 товч дарж Safe mode -оо сонгоод орно.
- Usermenu гарч ирнэ. Чамд энэ цагт пасс асуухгүй
- Системд нэвтрээд Start-> Run гэж ороод cmd гэж бичээд Enter дарна.
- cmd -г ашиглан C:/windows/system32 хавтсанд орно. (CMD нээгдхээр CD гэж бичээд Enter дараарай. Тэгээд cd windows гэж бичнэ. Энэ нь Windows хавтсанд шилжиж байна. Мөн cd system32 гэж бичээд System32 хавтсанд шилжинэ)
- cmd дээрээ ингэж бич Copy to Logon.scr to Logon.bak. (Энэ нь Logon.scr -ийгlogon.bak руу хуулж байна. logon.scr нь компютерыг асхад пасс асуудаг цонх юм)
- Дараа нь дахин cmd дээрээ copy CMD.EXE Logon.scr. (Энэ нь компютерыг асахад пасс асуудаг цонхон дээp сmd.exe ажилуулхаар тавьж байна)
- Үүний дараа компьютераа Restart хийнэ. Компьютер асхад нэвтрэх цонх гарч ирэх бөгөөд мөн cmd ажиллаж гарч ирнэ.
- cmd дээрээ net user administrator шинэ пасспорт гэж бичээд Enter дараарай.
- Үр дүнд та шинэ нууц үгтэй болж түүгээрээ чөлөөтэй нэвтэрч болох юм.
Плаш дискний хурд нэмэх
Flash дискний хурд нэмэх
USB drive (flash, zuuvriin hard..) байнга хэргэлдэг хүмүүст зөвөлгөө:
Таны флэш диск, external hard drive аюулгүй байдалд байхын тулд performance mode буюу "гаргаж чадах бүх хүчээ гаргаж чаддаггүй"
Ингэж бүх хүчээр нь ажилуулбал Data их хэмжээгэр зөөхөд хамаагүй хурдан болно!!
Ингэхийн тулд: usb drive(флэш-нийхаа)-нийхаа properties-рүүгээ ороод Hardware гэж tab байгаа, тэр дотроос өөрийнхөө usb-г сонгоод 2 дар нээгдэх цонход дотор Policies гэж таб байгаа тэрний 2дахь сонголты нь чагталчих.
Ингээд Data-гаа зөөвөл хамаагүй хурдан болно!! (full speed) Гэхдээ дуусчаад буцааж байсанаар нь болгохыг бас зөвлье!!
Тэгвэл флэш чин илүү удаан амьдрана

Firefox хурдан болгох
Firefox хангалттай хурдан ажиллагаатай гэдэгийн хүн бүр л мэдэх билээ. Гэсэн ч илүү хурдан ажиллуулахыг хүсвэл доорх аргыг туршаад үзээрэй.
Вэб хаягаа бичдэг address bar хэсэгт about:config гэж бичээрэй.
Маш олон тохиргоонуул гарж ирэх болно. Өөрт хэрэгтэй зүйлсээ олохын тулд Filter хэсэгт network.http.pilelining гэж бичээд шүүгээд үз. Дээрх зурган дээр байгаа шиг network.http.pilelining-ыг true болгоод maxrequests-ыг нь 10 болгорой.
Мөн Хулганы баруун товчыг дараад New-> String үүсгээд нэрийг ньnglayout.initpaint.delay гэсэн нэр өгнө. Утгыг нь 0 гэж тохируулаарай.
Одоо Firefox-оо Restart хийгээд нэг туршаад үзээрэй.

Компютерийн ард зөв суух
Та компютерийн ард өдөрт 3 цагаас доошгүй суудаг уу? нуруу болон хүзүү тань чилж өвддөг үү? Тэгвэл та үүнийг уншаад хэрэгжүүлээд үзээрэй!
Хэдийгээр компьютер бидний олон мянган ажлыг хөнгөвчилж байгаа хэдий ч бидний эрvvл мэндэд хор уршиг тарьсаар байгаа нь харамсалтай. Компьютер дээр буруу сууснаас болж нуруу, хvзvv, толгой өвдөж, vе мөчний өвчин тусах, нvдний хараа муудах улмаар цусны даралтад зvрхний хэмнэл өөрчлөгдөх магадлалтай байдаг. Мэдээж энэ бvхэнд зөв суухаас гадна өөр бусад олон хvчин зvйл нөлөөлнө.Хэрхэн зөв суух вэ гэдэг дээр зөвлөгөөг өгье.
1. Сандлын тvшлэг
Биеийн дээд хэсэг налах учраас сандлын тvшлэгийг анхаарахгvй байж болохгvй. Компьютер дээр ажиллахад бие их чилдэг учраас нуруугаараа бvхэлдээ налах хэрэгтэй. Янз бvрээр тохируулж болох сандал хамгийн тохиромжтой. Нуруу цэх байхгvй дэлгэц рvv бөхийх нь их муу юм.

2. Нуруу доод хэсэг
Нуруу доод хэсэг мөн л сандлын тvшлэгийг налж байх ёстой. Биеийн байдалдаа тохируулж сандлын тvшлэгийн өнцгийг өөрчилж болно. Мөн нэмэлт дэр нуруундаа байрлуулсан ч болно.

3.Суудлын өндөр
Гуя ,ташаа хэвтээ байдалд байх ба компьютерийн эгц өөдөөс харж суухад бие чилэхгvй. Кейборд дээр ажиллахад бугуй чөлөөтэй хөдөлж болохоор байх хэрэгтэй.

4.Хөлийн тавиур
Хөлийн тавиурыг хэн ч анзаардаггvй. Гэтэл хөлийн тавиур зөв суухад ихээхэн хувь нэмрээ оруулдаг. Тухайлбал хөлөө шалан дээр бус тавиур дээр тавимагц нурууны байрлал цэх болж, их эвтэйхэн, тухтай болдог. Харин хөлөө тавиур дээр тавиагvй дээр нь сандал жаахан өндөр бол бөгтийх гээд байдаг. Намхан хvмvvс хөлийн тавиур хэрэглэхгvй байх нь нурууны байрлал буруу эвгvй байдаг.

5.Сул зай
Ширээн доор таны хөл нааш цааш хөдлөхөд зориулж хангалттай сул зайтай байх ёстой.

6.Гарны байрлал
Тохой мөрнөөс эгц доош унжих ба бугуй гар хоёр кейборд дээр байрлана.

7.Бугуй
Бугуй хэзээ ч тахийж хотойх ёсгvй, цэх байрлах ёстой. Бугуйны тулгуур ашиглаж гараа vе vе амрааж байж болно.

8.Харааны тvвшин
Таны харааны тvвшин дэлгэцийн дээд хэсэгтэй ижил тvвшинд байрлах ёстойг анхаар. Тэгэхээр нvдэнд хэт ачаалал өгөхгvйгээр дэлгэц дээр байгаа зvйлээ шууд хардаг байх хэрэгтэй.

9.Кейбордны байрлал
Ажлын талбайгаа маш цэвэрхэн цэгцтэй, зөв зохион байгуулалттай байлгах ёстой. Кейборд, мауз хоёроо өөртөө ойр байлгавал ашиглахад хялбар.

Зөвлөмж: Хоёр цаг болоод 15 минутын турш завсарлаж, идэвхтэй хөдөлгөөн хийж эргэн тойрноор алхал.
- -Ажлаа дэг журамтай хий. Өөрөөр хэлбэл тасралтгүй кейборд ашиглаж юм бичихээс зайлсхий. Тухайлбал хэсэг бичээд, гараа амраангаа бичсэн текстээ мауз ашиглан дугаарлах, үсгийн том жижгийг томруулах гээд юу эсийг хийж болно шүү дээ.
- -Хэрвээ ажил болоод ажлын орчин нөхцөл чинь л болж байвал хэсэг ажиллаад бага зэргийн амралт авч бай.
- -Нүдний нулимс гоождог болохоос сэргийлж нүдээ үе үе цавчилж байхад гэмгүй.
- -Таны нүд дэлгэцэд хэт ойр байж болохгүйг бүр маш сайн ойлгох ёстой. Бас дэлгэц харахдаа 10 минут тутамд нүдээ холдуулж бай.
- -Аль болох цэх суу. Тэгвэл мөр болон хүзүүнд ачаалал ирэхгүй болж чилж өвдөхөөс сэргийлнэ.
- -Толгойгоо хоёр тийш зөөлөн эргүүлэх дасгалыг 10 минутын турш хийж байж үр дүнтэй болно.
- -Мөрөө хойш, урагш чангалан гэдийлгэж, хотойлгоод дараа сулла.
- -Гараа хамаг чадлаараа атгаад 5 хүртэл тоол. Тэгээд сулла. Үүнийг дахин давтан хэдэн удаа хийх хэрэгтэй.
- -Өөр бага сага мэддэг дасгалуудаа хийж бай. Хөдөлгөөн хэзээ ч илүүдэхгүй гэдэг биз дээ.
- -Толгойгоо хоёр тийш болгож, аль болох чихээ мөрөндөө хүргэхийг хичээгээрэй.
- -Эрүүгээ чангалан гүнзгий амьсгаа аван 5 секунд бол. Тэгээд биеэ сулла.
- -Босож зогсоод хийгээрэй. Нуруугаараа гэдэргээ бага зэрэг зөөлнөөр хотойлго. Нуруундаа мөн иллэг хийгээрэй.
- -Эхлээд нүүрээ тааз руу харуул. Тэгээд гараараа нүүрээ ил. Илэхдээ толгойн ар дагз руу чиглүүлэн илээрэй.
- -Хоёр гараа толгой дээр нийлүүлэн бариад хойш нь сунгаж татна. Тохой, гар шулуун байна.
- -Хоёр гараа ташааны ард гаргаж бариад хойш нь сунгаж татна. Энэ нь хөнгөн сунгалтын дасгал ба тохой шулуун байх ёстой.
- -Хурууны үзүүрүүдээ зөөлнөөр хөдөлгөж, гараа бугуйгаар нь эргүүлнэ.
Өөдрөг явах 25 зарчим
Өөдрөг явах 25 зарчим
Зовхи нь өөдөө, цоглог, өөдрөг явахад туслах 25 зарчимыг танд санал болгож байна.
1. Сэтгэлийн их тэнхээтэй бай
2. Хэн нэг нь таныг ивээнэ гэж бүү найд. Өөртөө л найд. Бусдын хийснийг ажиглан өөрөө бие даан хий. Учрыг нь ухаарахыг хичээж оролд.
3. Зорилготой байж түүндээ хүр. Хий хоосон мөрөөдөлд бүү авт. Хийх зүйлээ төлөвлө.
4. Нөхрөө зөв ол. Чамайг өөд татах нөхөр ол.
5. Төлөвлөгөөтэй ажилла. Маргааш юу хийхийгээ урьд орой нь төлөвлө. Олон жилийн дараа ямар зорилго биелүүлсэн байхыгаа ч төлөвлө.
6. Үгүй гэж зоригтой хэлж сур. Ингэх нь заримдаа эвгүй байдаг ч үгүй гэж хэлж сураагүй, урсгалаар явдаг хүн өөдтэй явсан нь үгүй.
7. Өөрийгөө битгий чамла. Хувийнхаа шилдэг чанаруудыг улам бүр зүлгэн өнгө оруул.
8. Муу зуршлаас бага багаар сал. Дутагдлаа шударгаар хүлээн, өөрийгөө зэмлэж сур.
9. Өдрийн аль цагт хамгийн их бүтээлтэй байдгаа мэдэж ав. Чухам тэр л цагийг дэмий бүү үр.
10. Хийх гэж буй зүйлээ үнэхээр чухал эсэхийг өөрөөсөө асууж тунгаагаарай.
11. Битгий цухалдаж бачимд. Яагаад гэдгийнх нь учрыг ол.
12. Үнэхээр юм хийж бүтээе гэвэл биеээ эрүүл авч яв.
13. Сайн сайхныг мөрөөд. Гутранги үзэл сайн юманд хүргэдэггүй. Үүнээс ч их юм хийж чадна гэж өөрийгөө зоригжуулж байв.
14. Хийх зүйлсээ зүрх алдалгүй барьж ав. Ажлаа хаанаас, юунаас эхлэхийг эхлээд бод. Дараа нь ямар аргаар хийхээ тунгаа. Хүнтэй элбэх бол түүнтэйгээ зөвлө. Бүтэх эсэхийг нь тооцоолж, үр дүнг нь шалгаж бай.
15. Та дарга ч бай, цэрэг ч бай хувийн харьцаагаа ухамсарла.
16. Бусдыг ашигтай зүйлд урамшуулан ятга, зоригжуул, тусал.
17. Хийх гэсэн ажлаа хойш нь бүү тавь. Нэн даруй хийж сур.
18. Бусдын үгийг нухацтай сонсож сур. Хүний хэлснээс хэрэгтэйг нь ав, хэрэггүйг нь хая. Бусдын шүүмжлэлийг хүлээж авч сур. Энэ нь ямагт амжилт олохын үндэс байдаг.
19. Учрах бэрхшээл саадыг урьдчилан тооцоолж бай. Тэгвэл таны ажил бүтэмжтэй болно.
20. Мэдрэхүй, зөн совиндоо үе үе ч болов итгэж бай. Дан ухаанаар бүхнийг дийлэхгүй байх үе бий.
21. Даруу байж сур. Бардам зан, хулчгар шинж хүнийг өөдтэй болгосон удаагүй.
22. Хийж байгаа зүйлээ хүнд, хэцүү гэж хааяа ч болов бусдадаа ойлгуулж бай.
23. Хүнээс үг дуулах сайхан. Бусдыг магтаж, өөрийгөө магтуулахад юу нь муу байх вэ?
24. Өөртөө их үүрэг, ачаалал хүлээж сур. Тэгвэл илүү ихийг бүтээнэ.
25. Тайван бай. Бусад чинь оволзож байсан ч тайван байж гагцхүү зорилгоо хэрэгжүүлэхийг хичээж сур.

Уншаад авхад илүүдэхгүй
Бодлоо ажигла таны үг болон илэрдэг
Үгээ анзаар,таны үйлдэл болон харагддаг
Үйлдлээ хар, таны зуршил болон хэвшдэг
Зуршлаа таньж мэд,таны зан чанарыг бий болгодог
Зан чанар тань таны хувь тавиланг бүтээдэг
Хэл сурах хэдэн зөвлөмжүүд
Хэл сурна гэдэг бол нэгэн дор суугаад огцом сайжраад богино хугацаанд сурчихдаг зүйл биш. Гадаад хэлийг сурах тухай асар олон зөвлөмж байдагаас нилээд үр дүнтэй бөгөөд шинэлэг санагдсан нэгэн аргын талаар энд дурдая. Энэ нь үнэндээ хэл сурах арга гэхээсээ цээжлэж тогтоох арга юм.
Тэгэхээр юм тогтоох гэдэг бол хүн амьдралдаа тогтмол хийж байдаг сурах үйлийн нэг хэсэг билээ. Сонирхолтой нь хүн бүр ой тогтоолт адилгүй. IQ-ийн хувьд асар ялгаатай атлаа ой тогтоолтоороо адилхан байх нь ч байдаг байх юм. Монголчууд дунд нэг ийм үг явдаг.
Цээжлэе гэвэл тэр зүйлээ нэг хар. Дахиад 30 секунд болоод бас нэг хар. Дараа нь 3 минутын дараа, 30 минутын дараа, тэгээд 3 цагийн дараа, 3 хоногийн дараа, 30 хоногийн дараа харсан байхад тэр зүйлийг хүн мартахгүй гэдэг. Энэ ч бас ортой бололтой юм. Гэхдээ асуудлын гол нь хүн өдөрт 20, 30 үг цээжлээд эхэлбэл алийг нь 3 хоногийн өмнө, алийг нь 3 цагийн өмнө харснаа хянах аргагүй болдог.
Гэхдээ дээрхийг хянах, дээрх байдлаар тогтоохын тулд барууныхан Flash Card их хэрэглэдэг. Flash Card гэдэг нь нэг тал дээр тогтоох үг, нөгөө тал дээр нь тайлбар бичсэн жижиг картууд юм. Түүнийгээ хаа ч явсан завтай үедээ гаргаад харах бөгөөд санахгүй байгаагаа баруун халаасандаа, санаж байгаагаа зүүн халаасандаа, маш сайн тогтоосноо цүнхэндээ хийгээд байх юм. Ийм замаар бүгд цүнх рүү орох хэрэг л дээ. Харин энэ Flash Card-ийн арга, дээрх завсарлагаа сунгаад давтах 2 аргыг хослуулсан компьютерийн програмууд эдүгээ хийгдсэн байх юм.
Эдгээр програм нь хүн цээжлэх зүйлээ Flash Card болгоод оруулаад байна. Завтай үедээ давтаад хир сайн тогтоосон эсэхээ л хэлэх юм. Харин програм нь Flash Card нэг бүрээр нь түүхийг нь хөтлөн дараа хэзээ таниас асуухаа шийддэг байна. Энд дараа хэзээ асуухыг шийдэх алгоритмыг Spaced Repetition хэмээн нэрлэдэг. Завсарлагтай давтлага хэмээн орчуулья.
Завсарлагааны хэмжээг шийдэх алгоритм нь ямар байхаас хамааран хүн тогтоох, баттай тогтоох, мартах зэрэг нь янз бүр болдог нь их сонин. Үүнийг ажигласан сэтгэл зүй, сурган заах аргын мэргэжилтэнгүүд судалгаа хийн алгоритм тус бүрийн марталтын индексийг гаргасан байдаг. Тэгэхээр гол санаа нь шалгах тоолонд мэдэж байгаа зүйлс нь хасагдаад мэдэхгүй байгаа зүйл нь үлдээд байх юм. Гэхдээ бүр олон хоногийн дараа мэддэг зүйлсийг маш цөөхөн давталттай дахин асуух замаар мартсан эсэхийг шалгаж мартсан байвал ахиад ойр ойрхон асууж эхлэнэ.
Ингэсээр бүх зүйлсийг бүрэн тогтоох бөгөөд эргээд мартахгүй байх баталгааг бүрэн хангадаг юм байна. Ийм боломжийг танхимийн хичээл болон багш гүйцэтгэх боломжгүй нь мэдээж юм. Энэ алгоритм дээр суурилсан програм хангамжууд олон байдаг. Жишээ нь ийм вебд бүртгүүлээд Англи, Япон хэл болон цээжлэхийг хүссэн юу л байна түүнийгээ насан туршдаа хадгалаад л яваад баймаар юм байна гэж бодлоо.

Хамгийн овортой харагдуулдаг нүүр будалт
Зузаан, их нүүрний будаг хүнийг овортой харагдуулдаг гэдгийг мэргэжилтнүүд зөвлөдөг. Тэгэхээр та гэрэлтэй, шингэн өө дарагчийг хэрэглэх хэрэгтэй юм. Тэгээд аль болох бага хэмжээгээр түрхэх хэрэгтэй. Арьс тань харагдаж, байгалийн байдлаараа байх тусам та залуу харагдах болно .
Хэтэрхий цагаан суурь тавих
Хэтэрхий цагаан өө дарагч түрхэх нь таны нүүрийг хэтэрхий будсан мэт харагдуулдаг байна. Тэгэхээр та нүүрний өнгөнөөсөө аль нэг эсвэл хоёроор бараан өнгийг сонгож түрхэх хэрэгтэй байдаг. Энэ нь таныг залуу харагдуулна.
Нүүрний толбыг нуух их хэмжээний будаг
Хүн хөгширөх тусам нүдний доорхи арьс нимгэрч байдаг. Тэрхүү хэсэгт зузаан будаг түрхэх нь яг л бетон шиг харагдуулдаг. Тэгэхээр аль болох хөнгөхөн буд. Багсаар будгаа түрхвэл будаг нимгэхэн түрхэгддэг гэдгийг танд хэлэх хэрэгтэй байх. Мөн нүүрний толбо, өө дарагчийг түрхэхдээ зөвхөн хар бараан хэсгүүдэд л түрх. Бүх нүүрэндээ түрхэж болохгүй.
Нунтаг будрыг бүх нүүрэндээ түрхэх
Нунтаг будрыг хамар, эрүү хэсгийн гялалзсан байдлыг арилгахад хэрэглэхэд тохиромжтой байдаг. Харин нүүрнийхээ бүх хэсэгт түрхэх нь таны нүүрний үрчлээг илүү тод харагдуулдаг ба мөн таны нүүрийг хэт хуурай харагдуулна.
Хацарныхаа товгор хэсэгт будаг түрхэх
Энэ нь хүмүүсийн анхаарлыг таны унжиж буй арьсандээр төвлөрөхөд хүргэдэг. Харин түүний оронд хацарны ясны хамгийн дээд хэсэгт нь түрхэх хэрэгтэй байдаг. Ингэхдээ аль болох хамарнаасаа хол түрхэх хэрэгтэй. Өнгөний хувьд вино, шанцны өнгө түрхэх хэрэггүй. Энэ нь таныг эцсэн, ядарсан харагдуулна. Харин төвийг сахисан сарнайн өнгө бүх төрлийн арьсанд тохирох ба гэрэлтэй харагдуулах болно.
Урсаж, хэлбэрээ алддаг уруулын будаг
Хөгширэх тусам хүний уруулын арьс хэлбэрээ алддаг. Энэ нь уруулын будгийг мөн адил урсаж, хэлбэрээ алдаж, ийш тийш нүүхэд хүргэдэг. Тэгэхээр та аль болох бат бөх чанартай, урсаж, хэлбэр, байрлалаа алддаггүй уруулын будгийг сонгож авах нь чухал. Мөн та уруулаа хүрээлсэнээр будаг хэлбэрээ алдахаас сэргийлж чадна.
Уруулын будгаа буруу сонгох
Гэгээтэй, бараан, металын өнгөтэй эсвэл солонгорсон өнгөнүүд нимгэхэн урууланд зохицдоггүй. Харин төвийг сахисан өнгийг сонгох хэрэгтэй.
Доод сормуусаа будах
Доод сормуусаа будах нь нүдний доор хар хүрээ тогтоодог муу талтай. Энэ нь таныг улам овортой харагдуулах болно. Үүний оронд та хамгийн тод хар өнгийн сормуусны будгаар дээд сормуусаа будах хэрэгтэй. Энэ нь таны нүдний цагааныг тодотгож, тод, цагаан харагдуулах болно. Мөн хэт өтгөрүүлэгчтэй сормуусны будаг хэрэглэхгүй байсан нь дээр. Учир нь өтгөрүүлэгчтэй сормуусны будагнууд салахдаа муу байдаг. Хүний сормуус хөгширөх тусам хуурайшиж байдаг. Тэгэхээр өтгөрүүлэгчтэй сормуусны будаг таны сормуусыг гэмтээх, унагаах магадлал ихтэй юм.
Нүдний доогуур хараар хүрээлэх
Энэ нь нүдийг жижигхэн харагдуулдаг ба нүдний хар дээр бүх анхаарлыг хандуулдаг юм. Тэгэхээр аль болох дээд талын зовхиндээрээ анхаарч дээд талын хүрээгээ бүдүүн, зузаан байлгах хэрэгтэй. Ингэхдээ нүднийхээ буланг илүү бүдүүн байлгах хэрэгтэй.
Нүднийхээ дотоод булангуудыг илүү гялалзсан нүдний тенээр будах
Нүдний гаднах будангуудыг бага зэргийн гялалзсан будгаар будах нь нүдийг хэт цулгуй харагдуулахаас хамгаалах ба харин дотоод булангуудад гялалзсан өнгийг хязгаарлах нь зүйтэй.

Subscribe to:
Comments (Atom)