Могой
-Дvлзэн ээ, чи чинь эхнэртэй билvv? -Тиймээ эхнэртэй -Тэгвэл могой тэжээдэг vv? -Байгаа гээд хэлээд байна шvv дээ.
Харшил
Хадам эх нь бурхан болж, бєєн уй гашуу болчихсон хvмvvс сууж байна гэнэ. Хvргэн бусдаас жаахан зайтай суучихсан “Цэцэг, навч дэлгэрсэн ногоон диваажинд тєрєєрэй, ум мани бадми хум” гээд vглээд байна гэнэ. Нэг найз нь дєхєж ирээд “Чи чинь хадмыгаа ёстой нэг vздэггvй байсан биз дээ, одоо тэгээд яагаад цэцэг навч дэлгэрсэн ногоон диваажинд тєрєєрэй гээд байгаа юм бэ?” гэвэл цаадах нь “Чшш, хадамгуай чинь ногооны аймаар харшилтай байсан байхгvй” гэж шивнэн хэлжээ.
Еэсс
Хадам эх гамбир хайрч байна гэнэ. Тэжээвэр муур нь дэргэдvvр нь эргэлдэн хэлээ амаа долоох тоолонд хадам “Зайл эндээс” гээд хєєгєєд байх юм гэнэ. Тэгтэл муур бvр хадам эхийн хєлийг нь vрж, цээжээ хvржигнvvлж байгаад гамбир гуйсан ч хадам ээж “Зайл” гээд хавьтуулахгvй байна гэнэ. Хаалганы хонх дуугар хvргэн хvv ороод ирж. Хадам ч гамбираа таваглаад хvргэнийхээ ємнє тавьсанд цаадах нь “Энэ одоо юу болчихоод намайг гэнэт гамбираар дайлаад унав. Сэгжигтэй дээ” гэж бодоод нэг гамбир шvvрч аваад нєгєє мууранд шидэж єгчээ. Муур хоёр гурав хазалснаа vхэтхийн унаад єгєв. Ийм юм харсан хvргэн мэдээж хэрэг галзууртлаа уурлаж, хадам эхийгээ цонхоор шидчихэв. Хадам нь муухай орилон цонхоор унах тэр агшинд муур нь “Еээссс” гэсээр vсрээд босоод ирж гэнэ
Худал яриа
Хоёр нєхєр загас барихаар єдєржин голын эрэг сахижээ. Орой болохын хэрд нэг нь нєгєєдєє хэлж байна гэнэ. -Би ёстой нэг л зvйлд хэзээ ч итгэж чадахгvй. -Юу юм бэ? -Зєвхєн загас агнаж амь зогоодог бvхэл бvтэн vндэстэн байна гэдэг шиг худал яриа байхгvй.
Ангийн буу
Анчин эр микронд суугаад буугаа хажуугийнхаа хvн рvv чиглvvлээд євдєг дээрээ тавьчихаж: -Хvvе, наад буугаа, арай цэнэгтэй юм биш биз дээ, буудчихвал яана? -Зvгээрээ надад ахиад зєндєє сум байгаа.
Супер хурд
Хvvхэн нарийн бичгийн ажилд орохоор шалгуулж байна гэнэ. -За, та тэгээд минутанд хэдэн тэмдэгтийн хурдтай шивдэг юм бэ дээ? -Минутанд 1000 тэмдэгт -Пєєх, тийм хурдан уу? -Гэхдээ сvvлд нь хvн ойлгохын аргагvй юм болчихдог юм л даа

No comments:
Post a Comment