“Цахилгаан нударга” клуб, “ Монголын Тулааны Шилдэг Тамирчдын Холбоо” хамтарсан “Цахилгаан тээвэр” компаний 25 жилийн ойн нэрэмжит өсвөр насны кик боксын улсын аварга шалгаруулах нээлттэй
2-р тэмцээний мэдүүлэг
Тэмцээний зорилго
Монгол улсад бие хамгаалах урлагийг хөгжүүлэх, биеийн тамир болон тулааны спортыг хүүхэд залуучуудад сурталчлах, ирээдүйн аваргуудыг тодруулахад оршино.
Тэмцээн болох газар
Тэмцээн 2012 оны 10 сарын 27 нд ҮЭСТОрдоны “Тэмүүжин” сургууль дээр болно.
Тэмцээний жин шагнал
8-10 нас, 11-13 нас, 14-16 нас, охид 50 кг-аас доош .Жин тус бүр Алт, Мөнгө, Хүрэл медаль, мөнгөн шагнал, дурсгалын зүйл.
Тэмцээний дүрэм
Тэмцээн олон улсын К-1 дүрмээр явагдах ба өвдөг хийх, эргэж цохихыг хориглоно.
Тэмцээнд оролцох тамирчид бээлий болон эмзэг эрхтний хамгаалалт , шилбэний хамгаалалт, шүдний хамгаалалт, толгойн хамгаалалттай тулалдана. Бээлий 8 унц байна. Тэмцээн 2 минутаар 2 үе тулалдах ба медалийн төлөө тоглолт 2 минутаар 3 үетэй явагдана.
Тэмцээний шүүлт
Шүүлтийг “Монголын Тулааны Шилдэг Тамирчдын Холбоо”-ны шүүгчийн зөвлөл хийх ба буланд 3 шүүгч , дэвжээн дээр 1 шүүгч, ерөнхий 1 шүүгч байна.Тоглолтын төгсгөлд булангийн 3 шүүгч туг өргөж ялалтыг тодорхойлно.
Тэмцээний бичиг баримт үзэж оноолт хийх
2012 оны 10 сарын 26 нд өглөө 09 цагт Баян зүрх захын хажууд байрлах “Ширэн Бээлий” клуб дээр бичиг баримт үзэж, оноолт хийнэ.
“МТШТХолбоо”, "Цахилгаан Нударга” Клуб Тэмцээн зохион байгуулах комисс:
УТАС: 88682191 99995180
No comments:
Post a Comment