Солонгос Улс Японы эзэрхийллээс чөлөөлөгдсний дараахан цөөнхийн удирдагч нар бие хамгаалах урлагийн сургуулийг шинээр байгуулж, хойч үеийнхний төлөвшүүлэн бэлтгэснээр Таеквондо дахин сэргэж эхэлжээ. 1952 онд Солонгосын дайны үед гарын хөдөлгөөн түлхүү хөгжиж эхэлжээ. Мастер Нам Тей Ха нэгэн үзүүлэх тоглолтын үер 13 ширхэг тоосгыг гарын цохилтоор хагалахыг харсан тухайн үеийн Солонгосын ерөнхийлөгч Син Ман Ри ихэд таашааж, Солонгосын цэрэг армид зааж сургах даалгавар өгч байсан.
Таеквондо сонирхогч хүмүүс улам ихэсч, 1954 онд нэр нь албан ёсоор Таеквондо гэж нэрлэжээ.1961 онд гадаад, дотоодыг нэгтгэсэн БНСУ-ын Таеквондогийн холбоо байгуулагдав.1960-аад оны эхэн үеэс дэлхий даяар Таеквондогийн мастерууд төрөн гарч байсан боловч тэд өөр өөрийн арга барилаар зааж байлаа. Харин Солонгосын Засгийн газраас нэгдсэн арга барилаар заахыг Солонгосын Тей Сү Дү холбоонд даалгаж байсан ба энэ холбоо нь 1965 онд Таеквондогийн холбоо /КТА/ болсон байна. Олон улсын Таеквондогийн Холбоо /ITF/ 1966 онд байгуулагджээ.
Солонгосын Таеквондогийн Холбоо нь 1972 онд төв Дужан нэрээр байгуулагдаж хэдэн сарын дараа Kukkiwon нэрээр солигдсон. Харин дараа жил нь Дэлхийн Таеквондогийн холбоо/WTF/байгуулагдаж, улмаар
Таеквондо нь Солонгосын үндэсний бие хамгаалах урлаг юм.Таеквондо гэдэг үгийг утгачилбал: тае “хөлөөр өшгилөх”, квон“гараар цохих”, до “арга зүй” “урлаг” гэсэн утгыг агуулдаг.Тиймээс хөл гарын урлаг буюу цохих өшиглөх арга зүй, урлаг гэж тайлбарлаж болно. 1989 оны дэлхийн хамгийн алдартай бие хамгаалах урлаг ба Гёрүги /тулаан/ төрлөөрөө 2000 оноос Олимпийн наадмын албан ёсны төрөлд багтсан спорт юм.
Таеквондо нь 2 төрлөөр хөгжиж байна.
1. Уламжлалт таеквондо – Энэ нь бие хамгаалах урлагийн төрлөөр хөгжиж байгаа бөгөөд 1950,1960-аад оны үеэс Өмнөд Солонгосын цэрэг армид зайлшгүй эзэмшихийг шаарддаг байсан.Таеквондо нь нэр болоод түүхийн хувьд Солонгосын түүхтэй салшгүй холбоотой юм.
2. Спорт Таеквондо – Таеквондог тэмцээн уралдааны хэлбэрээр хөгжүүлж буй төрөл.Дээрх 2 төрөл нь техникийн хувьд төсөөтэй ерөнхий зүйлүүд байдаг. Таеквондогийн урлагт ерөнхийдөө хамгаалалт, цохилт,өшиглөлтийг багтаах боловч уналт, шидэлт,өчилт зэргийг хамруулж болох юм.

No comments:
Post a Comment